Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сахал“ Д.Эрдэнэбилэг улсад учруулсан хохирлоо төлөлгүй ХИЛ давжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 27 секунд

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг хил давжээ. Тодруулбал, энэ талаар Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 11.00 цагаас мэдээлэл өгөхөөр болсон байна. Учир нь Д.Эрдэнэбилэг нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК, "Цемент шохой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т учруулсан хохирлоо өнөөдрийг хүртэл нөхөн төлүүлээгүй байгаа юм.

Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав "2014 онд Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий "Кью Эс Си" компани төрийн өмчит Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр худалдаж авсан. Авсан шалгуур нь эргэлзээтэй. Хоёрхон жилийн настай компани гадаадын том ААН-үүдтэй өрсөлдөөд, богино хугацаанд тодорхой болзолтойгоор, түр хугацаагаар концессын гэрээгээр ашиглах хэлэлцээ байгуулсан. Ингээд зорьсон зорилт, амлалтдаа хүрээгүй учир 2022 онд ЗГ шийдвэрээ гаргаж, концессын гэрээг цуцалсан. Улмаар АТГ-ын тогтоосон, мөн шинжээчдийн дүгнэлтээр 754 тэрбум төгрөг хохирсон гэж үзсэн. Үүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Харин ЗГХЭГ-ын хяналт шалгалтаар хохирлыг 1.2 их наяд гаруй ам.доллар гэж үзэж байгаа. Үүнээс их нөхцөл байдал тогтоогдох боломжтой тул шалгаж байгаа.

Концессоор авсан 7 жилийн хугацаанд Гангын үйлдвэрийн талаар хийсэн ажилгүй. Хадаас ч хатгаагүй гэж болно" гэсэн байдаг.

Мөн ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "ЗГ-аас 2010 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулж, Гангын үйлдвэр барих ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан. 2011-2012 онд хөрөнгө оруулалт оруулах гэдэг нэрээр уралдаан шалгаруулахад "Кью Эс Си" гэдэг компани олон том компаниудтай өрсөлдөөд ялсан байдаг. Гэтэл энэ компани нь зөвхөн тамга тэмдэгтэй, ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй байж шалгарсан. Шалгаруулж байгаа процесс нь ажлын хэсгийг Төрийн өмчийн хорооноос байгуулаад л ажлын хэсэг нь хоёр хоногийн дотор хуралдаад л гурав дахь хоногтоо шийдвэр гаргачихсан. Ямар ч түүх, тайлан блансгүй ийм компанид өгсөн байна лээ. Аль ч хуулинд төрийн өмчийг хувьчлах, менежментээр шилжүүлэхэд үндсэн 8 арга байдаг. Гэтэл 8 аргын алинд ч байхгүй аргыг зохиож, хуйвалдааны аргаар төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан. Концессын үүргээ биелүүлээгүй" гэсэн.

Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхлан "Кью Эс Си" 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл төмөрлөгийн үйлдвэрийн шавь ч тавиагүй.

Харин хоёр ч үйлдвэр барих хэмжээтэй 2 их наяд төгрөгийн олборлолт хийж борлуулсан. 353 тэрбум төгрөгийн татварыг нуун дарагдуулсан байна. Үйлдвэрийг 2.8 их наяд төгрөгийг алдагдалтай болгосон" хэмээсэн байдаг.

АНАЛИЗ: Ардын намынхны Хөгжлийн банкны хэргийг ХААХ сонирхол ба прокурор хүн хэлмэгдүүлчихсэн үү, шүүх ял завшуулчихав уу
АНАЛИЗ: Ардын намынхны Хөгжлийн банкны хэргийг ХААХ сонирхол ба прокурор хүн хэлмэгдүүлчихсэн үү, шүүх ял завшуулчихав уу
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.