Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00-12:00 цагт УИХ-ын байнгын хороод хуралдана.
Төсвийн байнгын хороо Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэнэ.
“Туушин” зочид буудалд
10:00 цагт ОХУ-ын Красноярск мужийн бизнесийн төлөөлөл оролцсон “Бизнес форум” болно.
Хангарди ордонд
11:00 цагт Иргэдийн амрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, зарим нийтийн өмчийн байршлуудад ямар тохижилт хийх талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийнэ.
Гандантэгчэнлин хийдэд
11:00 цагт Бүгд найрамдах Энэтхэг улс, Монгол Улсын соёлын найрамдалт харилцааны хүрээнд Бурхан багшийн Их дүйчин өдрийн бүх нийтийн баяр амралтын өдөрт зориулан Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл /чандар/-ыг Монгол Улсад залж буй үйл явдлын талаар мэдээлэл хийнэ.
Эрүүгийн Цагдаагийн Албаны гадна
11:00 цагт Цагдаагийн байгууллагаас махтай холбоотой хяналт шалгалтын ажил, өчигдөр хийсэн шалгалтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:30 цагт “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас Монгол Улсын улс хоорондын импортын ачаа тээврийн цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар дахь чингэлгийн бөөгнөрөл ба тулгамдсан асуудал болон нэмэлт зардлын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар өндөр бооцоот халз тулаан хийх талаар мэдээлнэ.
12:30 цагт Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дахь дахин төлөвлөлтийн барилгын давхрыг нэмж хууль бусаар зөвшөөрөл олгосонтой холбогдуулан оршин суугчид нь суулт хийж, төв замыг хаах болсон талаар мэдээлнэ.
13:00 цагт Эрх баригч нам хууль зөрчин, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, намын жагсаалтаар УИХ-ын гишүүнийг сонгохоор санаархаж буйг эсэргүүцсэн иргэд хэвлэлийн бага хурал хийнэ.
Авлигатай Тэмцэх Газарт
14:00 цагт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтэд УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу хяналт шинжилгээ хийсэн тайлангийн хүрээнд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүд АТГ-т ажиллана.
РЦНК-ийн “Байкал” хэвлэлийн төвд
15:00 цагт Красноярск мужийн Амбан захирагч А.В.Уссын оролцсон хэвлэлийн хурал болно.