Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: ЕТГ-ын дарга Я.Содбаатар ЭРЛИЙЗ адуу уралдуулдаг ГАЛЫГ ТЭРГҮҮЛДЭГ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 26 секунд

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос "Монгол наадам-Монгол адуу" тайван жагсаал, цуглааныг зохион байгуулж байна. Жагсагчдын хувьд Үндэсний их баяр наадмын морин уралдаанд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжих нь буруу юм. Хэрэв сэрвээний өндрөөр хэмжиж уралдвал зөвхөн эрлийз морины уралдаан болно гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Тодруулбал, тэд Үндэсний их баяр наадамд зөвхөн Монгол адуу уралдуулах ёстой гэсэн юм.

Монголын Үндэсний морин уяачдын холбооны Ерөнхийлөгч Тод манлай уяач Ц.Дуламсүрэн "Захиалгаар наадмаар эрлийз морь уралдуулах гээд байна. Хэсэг бүлэг мөнгөтэй улсуудын төлөөлөл. Хүмүүсийн ярьж буйгаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 20 хэдэн мянган доллараар эрлийз адуу худалдаж аваад явж байна ярьж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар эрлийз адуу уядаг. Зөвхөн эрлийз адуугаар цол авсан Дорнод аймгийн н.Батзориг уяачийнд ирлээ. н.Батзориг уяач ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг морийг уяахаар тохирсон талаар мэдээлэл өгч байна. Энэ хэсэг бэлэг мөнгөтэй хүмүүсийн лобби явагдаад байна.

Эрлийз Монголыг тусад нь уралдуулъя гэхээр хулгайн аргаар уралдуулах гээд байна. Хуулиар зөвшөөрөөгүй зүйлийг хийх нь гэмт хэрэг биздээ. Үүнийг болиулах хууль баталж өгөөч гэж л хүсч байгаа юм" гэлээ.

-Таны мэдэж буйгаар эрлийз адуу сойдог хэчнээн улстөрч байна вэ?

-Улстөрийн хувьд ЕТГ-ын дарга Я.Содбаатар. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын хүн. Үндэсний спортын чуулганаар эрлийзийнхний талд ажилласан. Эрлийзийнхэн Үндэсний спортын хороонд ороогүй тул тус спортын хуралдаанд орж чадаагүй. Гэтэл эд нарыг заавал оруул гэсэн байгаа юм. Ерөнхийлөгчийн бодлогын эсрэг тамгын газрын дарга нь яваад байна. Тиймээс бид хэвлэлийн хурал хийж зарлана гэнгүүт ирж уулзаад, "Та хэдийг зөвшөөрлөө. Миний морь сонирхдог нь буруу байна" гэсэн. Тэр хүн морь сонирхож байгаа нь зөв. Гэхдээ тэр хүний бүх адуу эрлийз. Эрлийзийг уралдуулдаг галыг тэргүүлдэг. Үүнийг би яриагүй. Тухайлбал, 2020 оны наадам болох гэж байхад УИХ-ын дарга Г.Занданшатар Өвөрхангайд очоод зарласан. Монгол төрийн наадамд зөвхөн монгол адуу уралдана. Эрлийз морьд уралдахгүй гэдгээ хэлсэн. Тэр үед Я.Содбаатар "Засаг солигдоно. Би удахгүй Шадар сайд болно. Эрлийзээ битгий тавиарай гэж галынхандаа зарласан байгаа юм. Тэгээд долоохон хоногийн өмнө эрлийз гурван нас уралдана гээд төсвөөс мөнгө гаргаад байлчихаж байгаа юм. Хэсэгхэн хүмүүст ашигтай болгосон. Энэ бол ил зүйл.

Сануулахад, Өнөөдөр Сүхбаатарын талбайд уяачид Үндэсний их баяр наадамд зөвхөн Монгол адуу уралдуулах ёстой хэмээн морьтой жагсаал хийж байна.

УЯАЧИД: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар адуу БЭЛГЭНД АВЧ уралдуулах гэж байгаа ГЭСЭН
УЯАЧИД: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар адуу БЭЛГЭНД АВЧ уралдуулах гэж байгаа ГЭСЭН
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.