Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос "Монгол наадам-Монгол адуу" тайван жагсаал, цуглааныг зохион байгуулж байна. Жагсагчдын хувьд Үндэсний их баяр наадмын морин уралдаанд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжих нь буруу юм. Хэрэв сэрвээний өндрөөр хэмжиж уралдвал зөвхөн эрлийз морины уралдаан болно гэдэг байр суурийг илэрхийлж байна.
Тодруулбал, тэд Үндэсний их баяр наадамд зөвхөн Монгол адуу уралдуулах ёстой гэсэн юм.
Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хурдан удмын эрлийз адуутай. Мөн адуу бэлгэнд авч уралдуулах гэж байгаа гэсэн хэмээн ярилаа.