Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Энэ сарын 16-н АЖЛЫН ӨДӨР

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Энэ сарын 16-нд буюу даваа гаригт бүх нийтээрээ амарна хэмээн иргэд буруу ойлгож байна. Энэ жилийн Бурхан багшийн их дүйчин өдөр ирэх зургаадугаар сарын 14-нд тохионо.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар монголчууд жилд 9 баярын болон тэмдэглэлт өдрүүдэд 15 хоног амардаг. Энэ жилийн зурхай жаахан давхцал, давхардалтай байгаа нь бидний бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг эргэлзээтэй болгож байна гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ. Тэрбээр "Цагаан сараар 3 өдөр амардаг атал шинийн 3 хоёр удаа тохиож, нэг сандаргасан. Мэдээж 3 хоног л амарсан. Одоо харин хуулиар Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд амрах учиртай. Гэтэл энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм.

Заа ингээд Гандантэгчэнлин хийдээс тодруулсан, 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно гэж мэдэгдсэн учраас бид ч энэ нэг л өдөр БҮХ НИЙТЭЭР АМАРНА шүү" хэмээлээ.

С.Ганбаатар: Сайдын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй фракцуудын зодооноо дийлэхгүй эрх баригчид ИЧИГ ИЧИГ
С.Ганбаатар: Сайдын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй фракцуудын зодооноо дийлэхгүй эрх баригчид ИЧИГ ИЧИГ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд