Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгост коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 51 секунд

Хойд Солонгост COVID-19-ийн хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Төв хэвлэлээс мэдээлжээ. Хоёр жил гаруй хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахисан ч ийнхүү анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Улмаар Пхеньян хотод халуурч буй өвчтөнүүдээс дээж цуглуулан шинжилгээ хийж Омикроны BA.2 хувилбартай ижил байна гэж дүгнэсэн аж.

БНАСАУ удирдагч Ким Чен Ун Пхеньянд улс төрийн товчооны хурал хийж, энэ үеэрээ гэнэтийн хямралыг даван туулах, халдвараас сэргийлэх бүх боломжийг судалж, сайтар хамгаалахыг албан тушаалтнууддаа үүрэгджээ.

Мөн хил, далай, агаарын бүх фронтод сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

Эх сурвалж: Yonhapnews

Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал түр завсарлав
Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал түр завсарлав
 
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.