Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Б.Бейсенгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын гишүүн Б.Бейсенг АТГ-аас шалгаж буй. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Бейсен нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллах байхдаа Нэгдсэн эмнэлгийн хээл хахууль авч, албан тушаалаа урвуулсан хэргээр буруутгагдан шалгагдаж байгаа юм.

Энэ талаар АТГ "Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтан ”Б” нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан мөн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурорт шилжүүлсэн" гэлээ.

ЧУУЛГАН: Байгаль орчны тухай багц хуулийг татан авлаа
ЧУУЛГАН: Байгаль орчны тухай багц хуулийг татан авлаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Дундговь, Өмнөговийн хойд хэсгээр ЦАСАН ШУУРГА ШУУРНА
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Дундговь, Өмнөговийн хойд хэсгээр ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.