Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн 110 тэрбумыг “халаасласан“ Чингис хаан банкны ЭЗЭД ХЭН БЭ?

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 59 секунд

Их хурлын гишүүн асан Б.Ундармаагийн “Капитал” банкны араас дампуурах нь баараггүй болсон банк бол "Чингис хаан" банк. Угтаа бол эл банк нь аль 2001 онд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж байсан анхны банк юм байна. УБЕГ-т бүртгэгдсэнээр тус банкийг "Ньюстандарт Финанс" ХХК эзэмшдэг гэсэн бол гүйцэтгэх захирлаар нь Э.Ганзориг гэж хүн бүртгүүлжээ. Гэтэл 2020 онд банкны өмчлөгчид өөрчлөлт орж банкны эцсийн өмчлөгчөөр Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар бүртгүүлсэн байна. Нэг үгээр хэлбэл, дээрх гурван иргэн дээрх компанийг 2014 онд үүсгэн байгуулж, улмаар 2020 онд "Чингис хаан" банкны эцсийн өмчлөгч болсон байна.

Тиймээс харилцагчдаа их хэмжээний мөнгөөр хохирсныхоо горонд шүүхийн хаалга татаад байгаа тус банкны эзэд хэний хэн бэ гэдгийг цухасхан танилцуулъя.

Хэвлэлд бичигдэж байснаар тус банкны 31 хувийг эзэмшигч Ш.Бүтэд нь “банкны” гэдгээрээ салбартаа нэрд гарсан Шүхэртийн охин бөгөөд “Нүүдэлчин” группийн ТУЗ-ын дарга юм байна. Түүний төрсөн эгч Ш.Лхамсүрэн нь Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан бол УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын хадам эгч гэдэг юм билээ.

Харин банкны 23 хувийг эзэмшигч иргэн Ц.Баярсайхан гэгч нь дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн үүсгэн байгуулсан “Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бол банкны 46 хувийг эзэмшигч Д.Батаа нь Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын баз хүргэн гэж зарим сэтгүүлч бичсэн байдаг. Харин нэг дуулиан нь туул голын эрэг дагуух “Хан хийлс” хотхоныг “Чингис хаан” банкны дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулсан гэх мэдээлэл нэгэн цагт цацагдаж байлаа.

-ДЭЭРХ ГУРВАН ИРГЭН ХЭДЭН ХАРИЛЦАГЧИЙГ ХЭЧНЭЭН ТӨГРӨГӨӨР ХОХИРООСОН БЭ?-

Чингис хаан банкны хамгийн том хохирогч нь Хөгжлийн банк юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас мэдээлснээр 2014 онд 13 тэрбум төгрөгийн зээл авсан ч одоогийн байдлаар 1.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж. Гэхдээ асуудал ингээд дуусахгүй. Дээрх 13 тэрбумаас гадна "Чингис хаан" банк Хөгжлийн банктай нийт 25 тэрбум төгрөгийг жилийн 14 хувийн хүүтэйгээр нэг жилийн хугацаатай байршуулах гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний хугацаа өнгөрсөн 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр тус тус дууссан ч "Чингис хаан" банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Тиймээс л Хөгжлийн банкныхан 25 тэрбум төгрөгөө жилийн 14 хувийн хүү болох 37 тэрбумаа олж авахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч хэрэг шийдэгдэхгүй өнөөг хүрсэн гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүд өөрийн амаар өнөөдөр хэлсэн юм.

Тэгвэл Хөгжлийн банкнаас араас маш олон иргэн, ААН-ийн хохирлын мөнгө яригдана. ““Чингис хаан” банкны харилцагч, хохирогчдын холбоо” ТББ-ын өмгөөлөгч Л.Золзаяагийн хэлснээр “Банкны найдвартай тогтолцоо, үйл ажиллагааг Монголбанк хянах үүрэгтэй. 2019 оны нэгдүгээр сарын тайлангаар төлбөр гүйцэтгэх чадвартай гэж тус банкыг үнэлсэн. Гэтэл өнөөдөр энэ чадвар нь алдагдсан байна. "Чингис хаан” банкны харилцагч хохирогчдын холбоо ТББ-ын 45 иргэн, ААН-ийн 11 тэрбум төгрөг түгжигдэж, хохироод байна” гэсэн юм.

-ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ЮУ ГЭЖ ХЭЛЭВ?-

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуусан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Чингис хаан банкны асуудал яваад л байдаг. Нэг банкийг татан буулгаад дампууруулчихсан. Гэтэл "Чингис хаан" банк хөрөнгө мөнгөгүй обьект ч үгүй байхад өрийг нь сунжруулаад байх юм.

Монголбанк ямар бодлого баримтлаад байгааг гайхаж байна. Монголбанктай хамтарч ажиллаж байгаа юу" гэж асуухад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Бид өр авлагаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулаад авсан.

Тухайн банкинд хөрөнгө оруулагчийн асуудал яригдаж байгаа юм шиг байна лээ. Бид байнгын холбоотой ажиллаж байгаа" гэсэн хангалтгүй тайлбар өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн Ч.Ундрам Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө мөнгийг энд тэнд байршуулаад авч чаддаггүй асуудалбайгааг онцлоод "Чингис хаан" банкны зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгааг мэдээлэв. Тэрбээр "Чингис хаан" банкны асуудал байна. "Чингис хаан" банк эргэн төлөх асуудлаараа гэрээ байгуулсан ч үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Байгуулсан гэрээнээсээ 27 тэрбум гаруй төгрөгийг огт төлөөгүй байна. Энэ асуудлаар тус банктай уулзсан уу. Хариуцлага тооцох уу. Өнөөдрийн байдлаар 110.5 тэрбум төгрөгийн авлагатай байна. Энэ авлагуудаа аваад улсын хохиролгүй болгооч" гэдэг ноцтой мэдэгдэл хийсэн юм.

-ЧИНГИС ХААН БАНКНААС ХЭДИЙ ХЭРИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААХ БОЛОМЖТОЙ ВЭ?-

Хөгжлийн банктай байгуулсан "Шаардах эрх барьцаалах" гэрээгээр нийт 44 үл хөдлөхийг хураах боломжтой юм байна. Үүнд,

1. Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан /17025/ Тэнгэр рашаан гудамж 402 байр 202 тоот, орон сууцны зориулалттай 163 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

2., Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан /17025/ Тэнгэр рашаан гудамж 402 байр 101 тоот, орон сууцны зориулалттай 148 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

3. Чингэлтэй дүүрэг 1-р хороо, ТЕГ 50 байр 45 тоот, орон сууцны зориулалттай 68,4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

4. Хан-Уул дүүрэг 11-р хороо, Маршил таун Олимп гудамж 110 байр 13 тоот, орон сууцны зориулалттай 215 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

5. Хан-Уул дүүрэг 15-р хороо, Хүннү 2222 Их Монгол Улс гудамж 102 байр 203 тоот, орон сууцны зориулалттай 49,95 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

6. Хан-Уул дүүрэг 15-р хороо, Нархан олимп гудамж 51б байр 36 тоот, орон сууцны зориулалттай 186 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

7. Хан-Уул дүүрэг 11-р хороо, Тэнгэр вилла Их Монгол Улс гудамж 118 байр 3 тоот, амины орон сууцны зориулалттай 699,16 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

8. Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан гудамж 8/2 байр 3 тоот, орон сууцны зориулалттай 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

9. Баянгол дүүрэг 8-р хороо, 3-р хороолол, /16092/ Чингүнжав гудамж 8/1 тоот, үйлчилгээний зориулалттай 251 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

10. Баянгол дүүрэг 6-р хороо, 10-р хороолол, /16080/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 54а байр 7 тоот, орон сууцны зориулалттай 36,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

11. Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 71-р байр 201 тоот, үйлчилгээний зориулалттай 20,31 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

12. Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 71-р байр 102 тоот, үйлчилгээний зориулалттай 204,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

13. Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, /13374/ 71-р байр 101 тоот, үйлчилгээний зориулалттай 160,96 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

14. Баянзүрх дүүрэг 20-р хороо, Хар усан тохой /13130/ гудамж 133/3 тоот хаягт байршилтай, амралтын зориулалттай 374,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

15. Сонгинохайрхан дүүрэг 5-р хороо, 21-р хороолол, 18082 Баянхошуу гудамж 15/1 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 929,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

16. Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо, Max импекс компанийн дэргэд байршилтай, үйлдвэрийн зориулалттай 2127 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

17. Сүхбаатар дүүрэг 19-р хороо, Шарга морьт /14081/ 21-р хэсэг гудамж 2156 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 101,51 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүд гэжээ.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН САНД ТАВИГДСАН МЭДЭЭЛЭЛ

Х.Нямбаатар сайдаар ахлуулсан хууль хүчний байгууллагын төлөөллүүд Хөгжлийн банкны өрийг “хүчээр“ төлүүлнэ
Х.Нямбаатар сайдаар ахлуулсан хууль хүчний байгууллагын төлөөллүүд Хөгжлийн банкны өрийг “хүчээр“ төлүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.