Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Хөгжлийн банкны өрийг төлүүлэхэд хууль хүчний байгууллагуудын оролцоо маш чухал. Шүүхийн шийдвэр гарсан зээл дээр ШШГБ, шүүх байгууллага хамтарч, хэрэг нь нээгдээд шалгагдаж байгаа хэрэгт АТГ, ЦЕГ, прокурорын оролцоо, хамтын ажиллагаа нэн шаардлагатай. Тиймээс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан, хүчний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан" гэлээ.
Сануулахад, нийтдээ 40 ААН-ийн 2.1 их наяд төгрөгийн чанаргүй зээл бий. Үүнээс "Хөтөл", "Кью эс си" хоёр компани 490 тэрбум төгрөгийн зээлийн өртэй байгаа гэв.
Хөгжлийн банктай холбоотой өгсөн түүний мэдээллийг энд дарж уншина уу.