Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын холбогдох сайд нарын хамт аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон зочид буудлын бизнес эрхлэгчидтэй "Өглөөний уулзалт"-д оролцож байна.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Б.Батцэцэг, Ч.Номин, Л.Халтар, С.Энхболд, А.Ариунзаяа сайд нар хүрэлцэн ирж, аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар салбарын төлөөллүүдтэй санал солилцож байна.
Уулзалтаар аялал жуулчлалын салбарыг төрөөс хэрхэн дэмжих, жуулчдын урсгалыг идэвхжүүлэх шийдлийг ярилцаж байна.