Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш Сүхбаатарын талбайд ҮНЭГҮЙ хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 48 секунд

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2022” өдөрлөг тавдугаар сарын 1-ний 11:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болно. Тус өдөрлөгийг НЗДТГ Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй юм.

Өдөрлөгт НЗДТГ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчид зэрэг төрийн захиргааны болон хуулийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас шинэ ажлын байрны мэдээлэл өгч, ажилд зуучилж, Нотариатчдын танхимаас зарим төрлийн нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм. Мөн НЗДТГ-аас иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авах бол Архивын ерөнхий газраас 1929-1956 оны хүн амын тооллогын лавлагааг үнэ төлбөргүй олгоно. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, Шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Иргэд мөн энэ өдөр 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой.

ЗГ-аас хүнсний салбарынхны тавьсан саналыг судалж, төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ
ЗГ-аас хүнсний салбарынхны тавьсан саналыг судалж, төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.