УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан дөнгөж сая болж өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдааны төгсгөлд УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагаас оруулж ирсэн хүсэлтийг хэлэлцсэн юм. Уг асуудлыг прокуророос оруулж ирэхдээ албаны нууц хэмээн үзэж нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн тул чуулганы хуралдаан хаалттай горимоор хуралдсан юм.
Ингээд Төрийн байгуулалтын байгын хорооноос гаргасан саналын дагуу гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар дөрвөн гишүүн тус бүр дээр гишүүд нууцаар санал хураалгахад гишүүдийн олонх нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Ингэснээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг прокуророос гишүүний бүрэн эрхтэй байхад нь шалгахаар болж байна.
Г.Баяр