Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбоотой төсвийн асуудлыг шийдүүлэх тогтоолын төслийг Нийслэлээс өнгөрсөн долоо хоногт төсвийн байнгын хороонд оруулж ирсэн. Гэвч тус тогтоолын төслийг байнгын хороогоор дэмжээгүй юм.
Хэрэв уг төсөл хэрэгжиж эхэлбэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн систем, багтаамж, хөгжүүлэлт, авто замын сүлжээний ачаалал, түгжрэл зэрэг олон асуудлыг нэг дор шийдвэрлэх боломжтой.
LRT төслийн нийгэмд үзүүлэх нөлөөллийг танилцуулж байна
Хөнгөн галт тэрэгний төсөл нь гурван шугамын чиглэлтэй байна.
1-р шугам Архивын Ерөнхий газар – Сансрын тойрог. Шугамын урт нийт 18.1 км бөгөөд буудлын тоо 15 байна. Харин нийт зорчилтын хугацаа 40 минут. Галт тэрэг хоорондын зай 5 минут байх тооцоолол гарчээ.
Барилгын ажлын хугацаа 2022 оны тавдугаар сарын дунд үеэс 2024 оны 5-р сарын эцэс хүртэл буюу нийт 31 сар үргэлжилэх төлөвлөгөө гаргажээ. Харин нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхлэх хугацаа нь 2024 оны 5.31-нээс туршилтын галт тэрэг явж эхлэн, 2024.12.31-нээс нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхлэх юм.
Хөнгөн галт тэрэгний трассын дагуу 2050 оноос өдөрт нэг талдаа 414,000 хүн зорчих төлөвтэй байна
Улаанбаатар хөнгөн галт тэрэгний 1 дүгээр шугамын ирээдүйн зорчих эрэлтийн тооцооллоор зорчигч урсгалын хэмжээ 2 талдаа өдөрт 2025 онд 167’000, 2030 онд 299’000, 2035 онд 431’000, 2040 онд 563’000, 2050 онд 828’000 хүрэх таамаглалын үр дүн гарчээ.
Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл
Хөнгөн галт тэрэгний төслийн баригдаж ашиглалтад орсны дараа 2025 онд өдөрт дунджаар 95.3 мянган зорчигч, жилд 34.7 сая зорчигч үйлчлүүлэхээр тооцоологдож байна. Энэ нь 2050 онд өдөрт 341 мянган зорчигч буюу жилд 124.4 сая зорчигч үйлчлүүлж шинэ төрлийн тээврийн хэрэгслийн хүртээмж, хүчин чадал нэмэгдэхээр тооцогдож байна.
Эхний жил буюу 2025 онд 50.1 тэрбум төгрөг, 2050 онд 446.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж төслийн багийнхан үзжээ.
Хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх богино хугацааны нөлөөлөл
Улаанбаатар хөнгөн галт тэрэгний шугамыг барих барилга угсралтын үе шатанд нийт 5000 орчим хүн, 500 орчим машин механизм ажиллана. Шууд байдлаар 5000 орчим хүн ажил орлоготой болох бөгөөд шууд бус байдлаар (Материал, техник хангамж, зураг төсөл, ус, хүнс хангамж, бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлт гм.) 10000 орчим хүн тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болно.
Хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх урт хугацааны нөлөөлөл
Хөдөлмөрийн зах зээлийг зөвхөн хөнгөн галт тэрэгний тээврийн ашиглалтын хүрээгээр тооцоход 2027 онд шинээр 885 хүн, 2034 онд 1145 хүн, 2049 онд 1455 хүн шууд ажлын байртай болно. Шууд бус байдлаар дагалдах үйлдвэрлэл үйлчилгээ зэрэгт 2000-4000 хүн ажил, орлоготой болох боломжтой болно. Нэг гэр бүл дунджаар 4 ам бүлтэй байдаг гэж үзвэл нийт 8000-16000 орчим иргэдийн аж амьдралд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
Хөнгөн галт тэрэгний трассын дагуух АВТОБУСНЫ БУУДЛУУДЫН БАЙРШИЛ
№ |
Автобусны буудлын нэр |
Буудал хоорондын зай (метр) |
Замын нэр |
1 |
Жаргалан эко хотхон |
1830 |
Өлзийтийн зам |
2 |
Яармагийн шалган бүртгэх товчоо |
1305 |
Өлзийтийн зам |
3 |
Архивын ерөнхий газар |
1000 |
Өлзийтийн зам |
4 |
Шинэ яармаг хороолол |
580 |
Өлзийтийн зам |
5 |
"Буянт-Ухаа" спорт цогцолбор |
800 |
Өлзийтийн зам |
6 |
118-р сургууль |
980 |
Наадамчдын зам |
7 |
Яармагийн 4-р буудал |
875 |
Наадамчдын зам |
8 |
Эмнэлэгийн буудал |
588 |
Наадамчдын зам |
9 |
Яармагийн 3-р буудал |
604 |
Наадамчдын зам |
10 |
Яармагийн 2-р буудал |
590 |
Наадамчдын зам |
11 |
Яармагийн 1-р буудал |
910 |
Наадамчдын зам |
12 |
Англи сургууль |
575 |
Наадамчдын зам |
13 |
Хүннү их дэлгүүр |
650 |
Наадамчдын зам |
14 |
Вива сити |
1730 |
Наадамчдын зам |
15 |
MSM |
680 |
Чингисийн өргөн чөлөө |
16 |
Эрэл компани |
810 |
Чингисийн өргөн чөлөө |
17 |
Таванбогд компани |
700 |
Чингисийн өргөн чөлөө |
18 |
Ажилчдын соёлын ордон |
770 |
Чингисийн өргөн чөлөө |
19 |
120 мянгат |
500 |
Чингисийн өргөн чөлөө |
20 |
Хурд хороолол |
980 |
Нийслэл хүрээ өргөн чөлөө |
21 |
Орчлон сургууль |
950 |
Нийслэл хүрээ өргөн чөлөө |
22 |
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн |
550 |
Нийслэл хүрээ өргөн чөлөө |
23 |
Их Монгол төв |
530 |
Намъянжугийн гудамж |
24 |
Шөнийн зах/Улаанбаатар их сургууль |
450 |
Намъянжугийн гудамж |
25 |
Хятад худалдааны төв/Хавдар судлалын эмнэлэг |
1300 |
Намъянжугийн гудамж |
26 |
Сансарын үйчилгээний төв |
|
Намъянжугийн гудамж |