ЗГ: 2028 он хүртэл аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд 6 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай ЗЭЭЛ ОЛГОНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарын стандартыг сайжруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, Монгол соёлын өвийг дэлхийд таниулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих, дөрвөн улирлын болон хил орчмын аялал жуулчлалыг дэмжих, жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт шинээр ажлын байр бий болгох, цаашлаад гадаад валютын орох урсгалыг бодитой нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

Аж ахуйн нэгж, байгууллагуудад зургаан хувийн хүүтэй, зургаа хүртэл жилийн хугацаатай, нийт хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2028 он хүртэл олгоно. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд 2030 он гэхэд жилд ирэх жуулдын тоо одоо байгаагаас 623 мянгаар нэмэгдэж хоёр сая жуулчин хүлээн авах, найман мянга гаруй ажлын байр шинээр бий болж, нийт нэг тэрбум ам.долларын валютын орлого Монгол Улсад нэмэгдэнэ.

Олон улсын хүүхдийн “Сансрын камп“ фестиваль Монголд болно
Олон улсын хүүхдийн “Сансрын камп“ фестиваль Монголд болно
 
Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг дөрвөн хоног хаана
Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг дөрвөн хоног хаана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!