Жүжигчин О.Тэмүүжин өнөөдөр 39 нас хүрч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Эмоци продакшны үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин О.Тэмүүжин өнөөдөр 39 нас хүрч байгаа аж. Энэ тухай түүний хань, жүжигчин Г.Нарансолонго "Хайрт минь. Өнөөдөр чиний минь хорвоод мэндэлсэн өдөр. Чамтай учирсан минь миний амьдралын хамгийн том бэлэг. Хамтдаа инээж, хамтдаа уйлж, хамтдаа зүтгэж, амьдралын сайн мууг хуваалцсаар ирсэн бидний хайрын үнэ цэнэ юутай ч зүйрлэшгүй. Чи бол миний түшиг тулгуур, аз жаргал минь юм шүү. Чиний минь хүссэн бүхэн чинь биелэх болтугай. Хайртай шүү" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.

Харин О.Тэмүүжин өөрийн цахим хуудастаа "Энэ хорвоод төрүүлж өсгөж, хүний дайтай хүн болгон хүмүүжүүлсэн ээждээ маш их баярлалаа. Өнөөдөр таны минь ээж болсон баярын өдөр...Хүү нь ачийг нь хариулах урт холын бодолд дараатай яваа шүү" хэмээсэн байна.

Анхлан “Ийм нэгэн дурлал” киноны Туулай хүү, “Хайрлаж болох уу” киноны зочид буудлын эзэн, “Сарны нулимс” киноны Батука зэрэг дурлалт залуугийн дүрээр үзэгчдэд танигдаж байсан тэрбээр өдгөө Монголын урлагт томоохон байр суурийг эзэлсэн уран бүтээлч болсон билээ.

“Хашаандаа таван мод тарья“ экологийн аяныг эхлүүллээ
“Хашаандаа таван мод тарья“ экологийн аяныг эхлүүллээ
 
Б.БАТ-ЭРДЭНЭ: “Хадмын хатавчинд хэцүү байна” гэж байгаа АН-ынхан харамсалтай
Б.БАТ-ЭРДЭНЭ: “Хадмын хатавчинд хэцүү байна” гэж байгаа АН-ынхан харамсалтай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!