Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төслийг яаралтай горимоор дахин өргөн барина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

Монгол Улсын Засгийн газрын 41 дүгээр хуралдаан өнөөдөр /2025.05.21/ боллоо. Хуралдаанаар “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай” хуулийн төслийг яаралтай горимоор Улсын Их Хуралд дахин өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийг хэлэлцэн, улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлж, тоо хэмжээний болон хугацааны хязгаарлалтгүй импортлохоор эцэслэн баталсан.

Хууль хэрэгжиж тухайн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болгох тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн боловч дэмжигдээгүй.

Энэ хуулийн үйлчлэл зөвхөн улаанбуудайн гурил үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд бус хөдөө аж ахуйн салбарын суурь үйлдвэрлэл болох газар тариалан, мал аж ахуй болон тэжээлийн үйлдвэрлэл түүнчлэн, тариалангийн зориулалттай техник тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордооны ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа зэрэг хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд тогтворгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

Иймээс, хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдлыг үндэслэн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль”-ийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд яаралтай горимоор дахин өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.

ЗГ-ын хуралдаанаар ГБХНХЯ-ны харьяа хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын нэр, чиг үүргийг нь өөрчилжээ
ЗГ-ын хуралдаанаар ГБХНХЯ-ны харьяа хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын нэр, чиг үүргийг нь өөрчилжээ
 
Голомт банкны “Internship 2k25” хөтөлбөрийн хүрээнд  “Дижитал мэргэжилтэн” өдөрлөг болно
Голомт банкны “Internship 2k25” хөтөлбөрийн хүрээнд “Дижитал мэргэжилтэн” өдөрлөг болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!