Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр /2022.04.20/-ны 07 цагийн байдлаар Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан түймэр цурманд, Дорнод аймгийн Халхгол сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэх газар энэ сарын 18-нд гарсан түймрийг унтраахаар 167 хүн, 27 автомашин ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 560000 орчим га талбай, үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 211000 га талбай өртжээ.

Иймд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, байгаль хамгаалагч нарын хариуцлагыг өндөржүүлэх, ард иргэдэд хүргэх сэрэмжлүүлгийг тогтмол хүргэхийг Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.

ЗГ: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах үүрэг өгчээ
ЗГ: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах үүрэг өгчээ
 
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ