Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Циркчдийн чуулганд “АСА“ цирк оролцож, тайлангаа тавина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Монголын циркчдийн хоёрдугаар чуулган энэ сарын 22-нд болох гэж буйтай холбогдуулан Монголын мэргэжлийн циркчдийн холбооноос мэдээлэл хийлээ.

Монголын мэргэжлийн циркчдийн холбооны тэргүүн Т.БУД "Бид циркчдийн болон ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, циркийн урлагийн хөгжүүлэхийн тулд хамтран үйл ажиллагаа явуулна. Тиймээс энэ сарын 22-нд Монголын циркчдийн хоёрдугаар чуулганыг зохион байгуулна. Уг чуулгыг Монголын мэргэжлийн циркчдийн холбоо, Монголын циркчдийн холбоо, Монгол Улсын консерватурийн бүжиг циркийн мэргэжлийн сургууль, Монголын ахмад зүтгэлтнүүдийн хороо, Монгол циркийн хөгжлийн төв, Шинэ цирк төв зэрэг 30 гаруй байгууллага хамтран зохион байгуулна. Мөн “Аса” цирк чуулганд оролцож, циркийн асуудлаар өөрсдийн тайланг тавина. Бидний ерөнхий байр суурь бол эв нэгдэл юм" гэлээ.

Мөн уг чуулганаар Монголын үндэсний циркийн статусыг дахин сэргээж, циркийн нэгдсэн холбоотой болж, удирдлагаа сонгох аж.

Энэ талаар Монгол Улсын консерватурийн Циркийн тэнхимийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар "Циркчдийн хувьд тулгамддаг асуудал нь байр юм. Үүнийг шийдэхэд нэг удирдлагатай болохгүй бол цаашид хөгжихгүй нь гэсэн дүгнэлтэд хүрч, эв нэгдэлтэйгээр нэгэн дээвэр дор оръё гэсэн санаагаар чуулганыг зохион байгуулахаар болж байна. Чуулганаар бид нэгдсэн удирдлага, ТУЗ-ийн гишүүдээ сонгоно" хэмээлээ.

Хөгжлийг банкийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хороог Ж.Сүхбаатар ахална
Хөгжлийг банкийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хороог Ж.Сүхбаатар ахална
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.