Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын залуу циркчид ОУ-ын тайзнаа “ХҮРЭЛ АРСЛАН” цом хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

БНХАУ-ын Учaо хотод зохион байгуулагдсан дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээний 20 дахь удаагийн наадамд Монголын залуу циркчид амжилттай оролцлоо.

Монгол Циркус Энтертаймент төвийн “Mongol’s Team” багийн 17-18 насны уран бүтээлчид шидэх банзны үзүүлбэрээр оролцож, дэлхийн 25 орны шилдэг циркчидтэй хүчээ сорин, тус тэмцээний нэр хүндтэй шагнал болох “Хүрэл Арслан” цомын эзэд боллоо.

Энэхүү амжилтын ард уран бүтээлчид, багш, дасгалжуулагчид, бүжиг дэглээчид, хөгжмийн зохиолч, дизайнер, циркийн сургуулийн багш, хамт олны нэгдмэл ажиллагаа, сэтгэл зүрхээ зориулсан уйгагүй хөдөлмөр шингэсэн юм.

Ийнхүү Монголын циркийн шинэ үеийн төлөөлөл дэлхийн тайзнаа амжилттай алхмаа хийж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөлөө.

“Татар” хамтлагийнхан “Ардын багш” дууныхаа эзэнтэй уулзжээ
“Татар” хамтлагийнхан “Ардын багш” дууныхаа эзэнтэй уулзжээ
 
Дүүргийн онцгой комисс хуралдаж, өвөлжилтийн бэлэн байдал, бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ
Дүүргийн онцгой комисс хуралдаж, өвөлжилтийн бэлэн байдал, бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.