Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨРӨНД орсны улмаас өөрийгөө шатаажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

Энэ сарын 17-ны өдрийн 19.33 цагийн орчимд нэг иргэн өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Сүхбаатарын хөшөөний баруун хойд хэсэгт нэг хүн өөрийгөө шатаачихлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид ажиллаж, өөрийгөө шатаасан иргэнийг ГССҮТ-д хүргэсэн аж.

Тус иргэн өдгөө Амилахуйн тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар өөрийгөө шатаасан иргэн нь 25 настай О гэгч байжээ. Тэрбээр мөрийтэй тоглодог байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Мөн өр төлбөрт орсны улмаас өөрийгөө шатаасан хэмээн мэдүүлжээ.

Тэрбээр ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг байжээ. Уг асуудлыг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Төсвийн хэмнэлтийг 42 суманд баригдах Соёлын төвийн 28.1 тэрбумын САНХҮҮЖИЛТЭЭС эхэлье
Төсвийн хэмнэлтийг 42 суманд баригдах Соёлын төвийн 28.1 тэрбумын САНХҮҮЖИЛТЭЭС эхэлье
 
“Монгол Улсын ЗГ, Турк Улсын ЗГ хоорондын боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгууллаа
“Монгол Улсын ЗГ, Турк Улсын ЗГ хоорондын боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.