Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Улмаар хурлын дараа Ерөнхий сайд мэдээлэл хийх юм байна.
Сануулахад, УИХ-ын дарга Г.Занданшатар "Олон улсын хурцадмал байдлаас үүдсэн үнийн шок, шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг сөрөг нөлөө эдийн засагт дарамт учруулж байгаа. УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл, шийдэл боловсруулах ажлын хэсэг байгуулсан.
Ажлын хэсэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар болон бодлогын шийдлийг ярилцах юм.
Ажлын хэсгийн түвшинд зөвлөлдөөд төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай, хэмнэлтийг дээрээсээ эхлэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийг зогсоогоод байна. Төсвийн бүсийг чангалж, 660 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байгаа боловч өөр илүү бодлогын шийдэл гаргах шаардлагатай" гэсэн байдаг.