Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Тэтгэвэр тогтоох хуулийн төслийг хэлэлцэхгүй бол УИХ-ын даргын нутагт жагсана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж саналаа хэллээ. Тэрбээр "Тэтгэвэр тогтоохдоо 7 жилийн цалингийн дунджаар биш 5 жилийн цалингийн дунджаар тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг шаардсан. УИХ-ын дарга чиглэл өгөхдөө байнгын хороон дээрээ хэлэлц гэсэн. Би МАН-ын гишүүн биш. Танай намын бүлгээрээ юу хэлэлцсэнийг би дагах шаардлагагүй. УИХ-ын гишүүн хууль өргөн барьсан бол тэр хуулийг нь хэлэлцүүлэх ёстой. Тиймээс ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч гэж хүсэж байна.

Хэрэв ирэх долоо хоногийн жагсаалтад оруулахгүй бол УИХ-ын даргын Баянхонгор аймагт жагсаал зохион байгуулна. Хэрэв арга хэмжээ авахгүй бол Ерөнхий сайдын Хэнтий нутагт жагсана. Бүх аймагт жагсах болно" хэмээлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ