Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гарсан шийдвэрийг 14 цагт танилцуулах байсан боловч өнөөдөр мэдээлэл хийхгүй талаар албаныхан мэдээллээ. Ирэх Баасан гарагт мэдээлэл хийх аж.
Ташрамд дурьдахад өнөөдрийн /2022.04.13/ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж буй. Тодруулбал,
-Төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,
-Хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх тухай,
-Монгол Улсын Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
-Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан.