Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Таван толгой“ ХК-ийн олборлолтыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ

Огноо
Унших
0 минут 55 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар холбогдох салбарын сайд нар танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Эрдэнэс Таван толгой" ХХК-ийн олборлолтыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ. Экспорт дээр анхаарал тавина. Өнөөдрийг хүртэл хугацаанд Цагаан хад боомтын газарт ковидын асуудал эхлэхэд нийт 12 сая тонн нүүрс овоорсон байсан. Одоогийн байдлаар 5,4 сая тонн нүүрс байгаа. Нэг үеэ бодвол хоёр дахин багассан. Хэмжээ багасаад эхэлсэн тул олборлолтоо эхэлж, уртын тээврээ эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр төсөвт орж ирэх орлого нэмэгдэнэ. Гэхдээ уртын тээвэр эхлүүлснээр боомтын асуудал шийдэгдчихлээ гэсэн үг биш" гэв.

Б.Жавхлан: ОХУ-аас татан авах шатахууны нийлүүлэлт болон төлбөрт саатал гараагүй
Б.Жавхлан: ОХУ-аас татан авах шатахууны нийлүүлэлт болон төлбөрт саатал гараагүй
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.