Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгорыг ажлаас нь чөлөөллөө

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 41 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрбээр "Зарим ажлын хариуцлага алдсан алба тушаалтнуудад хариуцлага тооцлоо. Тодруулбал, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгорыг ажлаас нь чөлөөллөө. Түүнийг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багтай хамтарч ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр чөлөөлж байна" гэв.

Д.Нацагдолгор нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар томилогдож байсан.

ЗГ: “Хөтөлийн цемент шохой үйлдвэр“-ийн хувьчлалыг хүчингүй болгожээ
ЗГ: “Хөтөлийн цемент шохой үйлдвэр“-ийн хувьчлалыг хүчингүй болгожээ
 
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.