Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банк Bloomberg телевизтэй 3.1 тэрбумын гэрээ хийжээ

Огноо
Унших
2 минут 6 секунд

Энэ сарын 9-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг нууцаас гаргасан. Улмаар 130 хуудас шалгалтын дүнг ил болгосон. Тус шалгалтын дүнгээс зарим хууль зөрчсөн баримтуудыг хүргэж байна.

Дүгнэлтээс харахад, Хөгжлийн банк нь Сингапурын "Bloomberg" телевизтэй тухайн үеийн ханшаар 3.1 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ.

Ташрамд Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2012 оны 5 дугаар сард баталсан "Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журам" нь 2013 оны 4 дүгээр сард ТУЗ-ын 13 тоот тогтоолоор хүчингүй болсон байжээ.

Хөгжлийн банкны "Bloomberg" телевизтэй гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн тухай дараагийн баримт

Баримтад үзүүлснээр Хөгжлийн банкны үндсэн үйл ажиллагааны зардлын дийлэнх хувийг мэргэжлийн үйлчилгээ, олон нийтэд мэдээлэл хүргэх зардал, түрээсийн зардлууд эзэлжээ. Мэргэжлийн үйлчилгээний зардалд 2015 онд хамгийн их буюу 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ нь банкны зээлжих зэрэглэлийг тогтоолгох зорилгоор 2015 оны эхний хагас жилд PWC компанид 103.3 сая, "Стандарт энд Пүүрс" компанид 219.4 сая төгрөг, "Moody's" компанид 169.7 сая, бусад 196.0 сая, нийт 688.4 сая төгрөг төлсөн нь нөлөөлжээ.

Харин олон нийтэд мэдээлэл хүргэх зардалд 2011-2015 онд 32.2 саяас 1.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс хамгийн их төлөлт нь 2014 онд хийгджээ. Тодруулбал, тухайн онд "Bloomberg" телевизийн Inside Mongolia-н сурталчилгаа байршуулах зардал 814.2 сая төгрөг зардлаар бүртгэж байжээ.

Хөгжлийн банкны нууцаас гарсан баримт
Хөгжлийн банкны нууцаас гарсан баримт

З.Мэндсайхан: Азийн хөгжлийн банкнаас зээл авч, малчдын хашаа барьж, худаг ухах тэнэглэл хаана ч байхгүй
З.Мэндсайхан: Азийн хөгжлийн банкнаас зээл авч, малчдын хашаа барьж, худаг ухах тэнэглэл хаана ч байхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.