Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Итгэл: МУИС-ийн сургалтын хэлбэр өөрчлөгдсөн ч чанарт өөрчлөлт ороогүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 21 секунд


Дэлхий даяар тархаад буй Ковид-19 халдварын улмаас ихэнх улс орнууд хорио цээрийн дэглэм тогтоож, гэрээсээ ажиллах, суралцаж байна. Манай улсын хувьд хоёр дугаар улирал буюу хоёр сараас эхлэн бүх их, дээд сургуулиуд онлайнаар хичээлээ үзэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан онлайн сургалтын талаар Монгол Улсын Их Сургуулийн Элсэлт, бүртгэл хэлтсийн дарга М.Итгэлээс тодрууллаа. 

-Сайн байна уу? Монгол улсын хэмжээнд онлайнаар хичээл ороод хоёр сар өнгөрлөө. МУИС-ийн хувьд өнгөрсөн хугацаанд онлайн сургалт явуулахад сургалтын чанарт өөрчлөлт орсон уу?

- Манай сургууль нийт 20 мянга орчим оюутантай, 800-гаад багштай сургалтыг явуулж байна. Цаг үеийн байдлаас үүдэн хоёр дахь улирлаас эхлэн онлайн хувилбарт шилжсэн. Хэдий сургалтын хэлбэр өөрчлөгдсөн ч чанарын хувьд өөрчлөгдөөгүй гэж үзэж байгаа. Манай багш нар сургалтын үндсэн агуулгын чанарыг өөрчлөхгүйгээр хүргэж байна.

-Онлайн сургалтын чанар, хүртээмжийн талаар багш, оюутнаас санал асуулга авсан гэсэн. Судалгааны үр дүн ямар гарсан бэ?

-Онлайн сургалт гэдэг шинэ зүйл болж байна. 4800 хичээл нэг долоо хоногт орно гэдэг нэлээн нүсэр үйл ажиллагаа. Тиймээс гурван долоо хоногийн сургалтын үйл ажиллагааны чанарыг тандах чиглэлээр судалгаа явуулсан. Уг судалгаанд оюутан, багш нарын 50 орчим хувь нь хамрагдсан. Оюутнууд ямар хэлбэрээр сургалтыг авч байна гэсэн асуулгад 85 орчим хувь нь манай Сиси системээр хүлээн авч байна гэсэн хариулт өгсөн байсан. Үлдсэн 15 хувь нь өөр олон төрлийн программаар явуулж байна гэсэн хариу гарсан.

- Оюутнуудын зүгээс технологи болон сургалтын агуулгын талаар санал гомдол хэр их ирсэн бэ?

- Мэдээж ирэлгүй яахав. Нээлттэй санал асуулга явуулахад 10 мянга гаруй санал хүсэлт ирсэн. Үүнээс ихэнх хувь нь дата хүрэлцээ болон багтаамж муу, гацаж байна гэсэн бэрхшээлүүдийг хэлсэн. Тиймээс эдгээр бэрхшээлийг шийдэхийн тулд хэд хэдэн арга хэмжээг авсан. Skytel, G-Mobile гэсэн үүрэн телефоноос манай систем рүү холбогдоход үнэгүй болгож өгсөн. Одоо Unitel-тэй мөн холбоо тогтоохоор ажиллаж байгаа. Ингэхээр оюутнуудын өмнө тулгараад байгаа асуудлыг бага ч болов шийдсэн гэж найдаж байна.Үүнээс гадна малчны хотонд байгаа хүүхдүүд сүлжээ байхгүй байна, интернэтэд холбогдож чадахгүй байна гэсэн нэлээн хэдэн тохиолдол гарсан учир тэдгээр оюутнуудын хичээлийг цуцалж зуун хувь төлбөрийг буцаах шийдвэр гаргасан.

- Эдгээр саналын дагуу системдээ өөрчлөлт хийсэн үү?

- Манай сургуульд цахим сургалтын тэнхим ажилладаг, мөн мэдээлэл технологийн газар гэж тусдаа бий. Энэ системд оюутнуудын хувийн мэдээлэл бүртгэл, дүн, гэрийн даалгавар оруулахад л ашигладаг байсан. Харин энэ цаг үед үлдсэн цахим хичээлийн хувилбаруудыг ашиглах боломж гарч ирсэн гэж хэлж болно. Харин үүнтэй холбоотой гарч байгаа багтаамж болон хурдны асуудлыг манай мэдээлэл технологийн газар тухайн үед нь сайжруулсан байгаа.

- Онлайн сургалтын үнэлгээ хийгдэж байсан уу?

- Өмнө манайд хийгдэж байгаагүй. Бусад сургуулийн хувьд өөр гадаадын их, дээд сургуулийн үнэлгээг оруулж ирээд хийж байгаа байх. Магадгүй Харвардын Их Сургуулийн сургалтын үнэлгээг манай сургууль дээр шууд хийнэ гэвэл энэ маш хол зөрөх юм.Тиймээс бид ирэх есөн сард уг судалгааг явуулахаар төлөвлөж байгаа.

 

МАН С.Жавхлангийн PR-ийг хийж өгөв
МАН С.Жавхлангийн PR-ийг хийж өгөв
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.