Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН С.Жавхлангийн PR-ийг хийж өгөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 55 секунд

Шинэ корона вирус “Ковид-19”-ийн хөл хорионы улмаас УИХ-ын чуулган түүхэнд анх удаа цахимаар нээлтээ хийлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд нээлтийг цахимаар явууллаа. Чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулж цахимаар хуралдах нөхцлийг бүрдүүлэв.  

Мөн анх удаа чуулганы нээлтэн дээр Монгол Улсын Төрийн дууллыг УИХ-ын гишүүн дуулав. Дуучин С.Жавхлан төрийн дууллыг бүтнээр нь дуулжээ.  

Уул нь сонгуулийн жилийн хаврын чуулганы нээлт дээр өөр зүйлс анхаарал татах ёстой байсан биз. УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхийлөгч Х.Баттулга нар чуулганы нээлтэнд дээр юу хэлэв гэдэг олон нийтэд сонин байх ёстой байв. УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын үед улс төрийн хийрхлээс зайлсхийж, эв нэгдлийг эрхэмлэхийг уриалж, боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг ажиллагсдад хор хохирол учруулахгүйгээр давж гарах ёстой гэсэн мессеж өгөв. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга мөн л цар тахлыг эв нэгдэл, хамтын ажиллагаагаар ялахыг уриалж, гамшгийн үед ажиллаж байгаа нийт албан хаагчдад баяр хүргэв.

Гэтэл чуулганы нээлтийн дараа УИХ болон Ерөнхийлөгчийн өгсөн дээрх мессежийг хэн ч ярьсангүй. Харин С.Жавхлан гишүүний тухай түмэн олноороо хөөрөлдлөө. Хүн чаддаг юмаа хийхээрээ сайхан юм, чуулганы хаалт дээр бөх гишүүдийг барилдуулъя, яруу найрагч гишүүдийг шүлэг уншуулъя гэсэн санаачлага ч гарав. Зарим нь чуулганы нээлт концерт боллоо, С.Жавхлан төрт ёсоо хүндэлсэнгүй хэмээн шүүмжлэхэд, зарим эсрэгээрээ харин төрийн дууллаа дуулах нь төрөө хүндэлсэн хэмээн маргаж байна. С.Жавхлан гоё дуулдаг хэвээрээ байгааг нь, микрофонтой дуулсан, дууг нь тоглуулсан гэх мэтээр ч “мэтгэлцлээ”.

Энэ бүхний эцэст МАН С.Жавхлангийн ПиАр-ийг сайн хийж өглөө. Эв нэгдлийг уриалсан цахим чуулганы нээлтийг биш төрийн дуулал дуулсан дуучин гишүүний тухай ярьцгаалаа. Сайн ч бай, муу ч бай УИХ-ын Хаврын чуулганы “баатар” С.Жавхлан болов.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд ч МАН С.Жавхлангийн ПиАр-ыг сайн “хийж өгсөн”. Засаг солигдох гэх мэт чухал асуудлууд хэлэлцэх бүрт л С.Жавхлан МАН, АН-ынхныг загнаж, би цэвэр хүн гэдгээ зарласаар ирсэн билээ.

Г.Мандахбилэгт

“Эрдэнэс Монгол” ХХК, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтарч ажиллана
“Эрдэнэс Монгол” ХХК, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтарч ажиллана
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.