Монголд хөдөлмөрийн насныхны 62 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа ч он гарсаар өрхийн санхүү муудсан байна. Өөрөөр хэлбэл, ажилтай, тогтмол орлоготой ч өрхийн санхүү муудсан болохыг “Эн Ар Си Си” ХХК-иас улирал тутамд гаргадаг хэрэглэгчдийн итгэлийн индексийн тайланд дурджээ. Тодруулбал, он гарсаар өрхийн 36.2 хувь нь орлого буурсан бол 6.6 хувь нь 50 хувиас доош буурсан болохыг иргэд хариулжээ. Энэ талаар эдийн засагч Ц.Даваадорж “2025 оны нэгдүгээр улиралд хэрэглэгчдийн хувьд 36.2 хувь нь орлого буурсан нь жилийн өмнөх үеэс 4.6 функтээр, өмнөх улирлаас 12.4 функтээр өссөн байна. Энэ нь орлого муудаж байгааг илэрхийлж байгаа юм. Судалгаанд оролцсон иргэдийн ажил эрхлэлтийн түвшин харьцангуй өндөр байна. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал муудвал иргэдийн итгэл буурч үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний эргэлт муудахад сөргөөр нөлөөлдөг” гэсэн юм.
“Эн Ар Си Си” ХХК-иас энэ оны нэгдүгээр сарын 4-өөс гуравдугаар сарын 31-ны хоорон дахь судалгаанд Улаанбаатар хот, 21 аймгийн 937 иргэнийг хамруулахад "өрхийн санхүү муудсан" гэх дүгнэлт гарсан нь энэ юм байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!