ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.
-------------------
ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:
-Өчигдөр нийт таван удаагийн ойн хээрийн түймэр бүртгэгдсэн. Ой хээрийн дуудлага мэдээллээс гадна нийтдээ 49 удаагийн объектын галт түймрийн дуудлага бүртгэгдсэн. Үүний 27 нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд ихэнх нь зуслангийн бүсэд шар өвсний түймрийн дуудлага эзэлж байна. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймэр тархаж Сэлэнгэ аймгийн Хушаат суманд тархсан. Өнөөдрийн байдлаар нийт 270 гаруй хүн голомтод ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан түймэрт 150 хүн ажиллаж байна. Богд ууланд гарсан түймрийг бол бүрэн унтраасан, одоо түймрийн цурмыг шалгах ажиллагааг хийж байна. Алба хаагчид болон техник хэрэгслийг татсан. Энэ жил цас багатай байлаа. Зүүн аймгуудад гарсан түймэр унтарч амжаагүй байхад баруун хэсгээр ойн хээрийн түймэр гарч байна.
ОБЕГ-т өнөөдрийн байдлаар гол, нуур, цөөрөм буюу усны эх үүсвэрээс усыг цуглуулж түймэрт асгадаг нисдэг тэрэг байхгүй.
Одоо ашиглаж байгаа техник хэрэгслүүд зориулалтаасаа шалтгаалж өөр, өөр байдаг. Объектын түймэрт ашигладаг машин ойн түймэрт ашиглахад хүндрэлтэй. Усны эх үүсвэрийг их хэмжээгээр авч явдаг, 8-12 тонн даацтай том машин уулын оройд очиж чадахүй. Харин ойн түймэр унтраах туулах чадвар сайтай машинууд үүрэг гүйцэтгэдэг. Техник, машинуудын хангалт тодорхой хэмжээнд хийгдэж байгаа ч ОБЕГ-ын шаардлагын хэмжээнд хангалтыг шат дараатай хийнэ. 100 хувь бол хангагдаагүй. Таван литрийн савтай ус зөөвөрлөөд явж байна гэх мэт шүүмжлэл бий. Ойн түймэр унтраах тусгай албаны машиныг уулан дээр байрлуулдаг. Эдгээр машинд ус хүргэж өгөх асуудлыг нийслэлийн аврах ангид байдаг 31 буюу туулах чадвар сайтай машин дээр усны эх үүсвэрээ ачаад дор нь ус сувгийн удирдах газрын 5 машин усыг уулын бэлд нь хүргэж өгдөг. Ер нь ойн түймэр унтраах гэдэг нь салхи шуургатай үед маш их эрсдэлтэй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!