Ж.Энхжаргалан: Ногоон зүлэгнээс болж бөхчүүд бэртсэн гэх гомдол цаасаар ИРЭЭГҮЙ. Нөхөн олговор олгоогүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Өнгөрсөн жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон зүлгийг хиймэл зүлгийг шинээр сольсон. Гэвч энэ нь Үндэсний их баяр наадмаар асуудал дагуулж, бөхчүүд халтирч гэмтэх тохиолдол их гарсан. Тодруулбал, улсын заан Б.Пүрэвсайхан халтирч унаж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн. Тиймээс бөхчүүдийн зүгээр хиймэл зүлгийг солихыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлаас шаардсан.

Уг асуудалд өнөөдөр Д.МӨНХ-ЭРДЭНЭ "Өнгөрсөн жил хужаа ногоон хулдаасыг хэдэн төгрөгөөр авсан бэ. Олон бөхчүүд гэмтсэн. Нөхөн олговор олгосон уу" гэхэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.ЭНХЖАРГАЛАН "Цаасаар ямар ч гомдол ирээгүй. Нөхөн олговор олгоогүй" гэлээ.

Сануулахад, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав "Өнгөрсөн жилийн бөхийн барилдаанд 27-28 бөх халтирч, 4 бөх бэртсэн. Одоог хүртэл зарим нь эдгээгүй, эмчлүүлээд явж байна. Та нар алдаа дутагдлаа хүлээгээд ярьж байна. Гэхдээ энэ хэний буруу юм бэ. Ж.Энхжаргалангийн дор ажил гүйцэтгэж байгаа хүмүүс муу байна. Сая "Зөөлөвчгүй учраас ус нэвчихгүйгээс халтиргаа үүссэн, гүйцэтгэгч компани алдаа гаргасан" гээд хэлж байна. Ийм алдааг л дахиж гаргахгүй байх ёстой" гэлээ.

БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ 20,000-аас дээш юань авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлнэ
БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ 20,000-аас дээш юань авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлнэ
 
Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарт мэндчилгээ ирүүлж, баяр хүргэжээ
Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарт мэндчилгээ ирүүлж, баяр хүргэжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!