Т.Баярхүү: Богд ууланд гарсан түймрийг унтраахад тусалсан мото клуб болон иргэддээ баярласнаа илэрхийлье

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.БАЯРХҮҮ:

- Хэнтий аймгийн Батширээт сум, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Богд ууланд гарсан түймрийг цурманд оруулж унтраахаар ажиллаж байна. Ер нь бол бүрэн унтраасан гэж ойлгож болно. Оnelife авто мото клуб, ууланд алхагчдын клуб гэх мэт сайн дурын иргэд дэмжлэг үзүүлсэн. Ус авчирч өгсөн тэдгээр хүмүүстээ баярласнаа илэрхийлье.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур болон Зүүнбүрэн суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.

Зүүнбүрэн суманд гарсан түймэрт 4 монгол гэр, 10 айлын өвөлжөөний хашаа, нэг трактор шатсан гэх урьдчилсан мэдээлэл байна. Хохирлын дүн мэдээ эцэслэгдээгүй байна.

Өчигдөр Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг ойролцоох аймгуудын онцгой байдлын байгууллага сайн дурын байгууллагууд ажиллаж байсан бол нэмэлтээр үндэсний аврах бригадаас 30 хүнтэй 3 бүлэг түймрийн голомтод ажиллаж байна. Булган аймгийн Хангал суманд дөрөвдүгээр сарын 26-нд гарсан түймэр цурамд орсон. Ойрын өдрүүдэд хүчтэй шуурч байна. Тиймээс ой хээрийн түймрийн эрсдэлээс иргэн бүр дор бүрнээ хамгаалах хэрэгтэй.

УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана
 
Гандантэгчэнлин хийд, МҮОНРТ орчмын айл өрхүүдийн халуун усыг ирэх сарын 15-наас хязгаарлаж, засварын ажлыг эхлүүлнэ
Гандантэгчэнлин хийд, МҮОНРТ орчмын айл өрхүүдийн халуун усыг ирэх сарын 15-наас хязгаарлаж, засварын ажлыг эхлүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!