“Дулаан байшин“-Амины орон сууцны нээлттэй өдөрлөг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

“Дулаан байшин” - амины орон сууцны нээлттэй өдөрлөг ирэх сарын 04-07-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Барилгын салбарт нэвтрүүлж буй дэвшилтэт шинэ техник технологи, инноваци, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй, гамшигт тэсвэртэй, ногоон амины орон сууц барих, дулаалах дэвшилтэт технологийн шийдлийг танилцуулах зорилго бүхий энэхүү амины орон сууцны нээлттэй өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, барилгын салбар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтан, ногоон зээлийг дэмжигч банк санхүү, даатгалын газрын төлөөлөл оролцох юм.

Тус өдөрлөгийн Ерөнхий зохион байгуулагчаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хариуцаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ оролцож байна. Мөн салбарын ТББ, аж ахуй нэгж байгууллага, олон Улсын байгууллага, Банк санхүү, даатгалын байгууллага зэрэг ажиллаж байна.

бичвэр нарын зураг байж магад

Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана
Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана
 
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!