Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн “Эгийн голын усан цахилгаан станц”-ын бүтээн байгуулалтын ажлууд идэвхжиж байна

Огноо
Унших
1 минут 59 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр:

-14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн “Эгийн голын усан цахилгаан станц” Хөгжлийн Мега төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд идэвхжиж байна. Хойд бүсийн иргэд санал нэгтэйгээр Эгийн голын төслийг дэмжиж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн иргэдтэй нүүлгэн шилжүүлэлт болон нийгмийн нөлөөллийн талаар санал солилцож нэгдсэн шийдэлд хүрэв. Засгийн газрын төслийг дэмжсэн эрхэм орон нутгийн иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дэлхийн цэнгэг усны нөөцийн 14-16 хувийг Байгаль нуур бүрдүүлдэг тул ЮНЕСКОГИЙН дэлхийн өвд бүртгэгдсэн. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурын нийт цутгалын 50 хувийг бүрдүүлдэг. Тиймээс Эгийн голийн усан цахилгаан станцын төсөл нь зөвхөн Монгол, ОХУ төдийгүй олон улсын усны эмзэг сэдэв болсоор ирсэн. 1964 онд эхэлсэн энэ төсөл дээрх асуудлаас үүдэн өнөөдрийг хүртэл хэрэгжиж чадаагүй байна. 2022 онд Владивосток хотноо болсон Дорнын Эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын талтай байгаль орчны үнэлгээг дахин хийхээр тогтсон.

Сүүлийн судалгаагаар Эгийн гол нь Байгаль нуурын урсацад 0.020-0.023 хувь буюу үл мэдэгдэх нөлөөллийн түвшинд гарсан нь төслийн хувьд том алхам юм.

Эгийн голын 315 МВт-ын УЦС нь Төвийн бүсийн эрчим хүчний системийн горим тохируулгын үүрэг гүйцэтгэх төдийгүй Тэрхийн цагаан нуураас 2 дахин том нуур үүсэх нь Монгол Улсын гадаргын усны хуримтлал бий болох бөгөөд нийгэм, эдийн засгийн чухал нөлөөтэй төсөл юм.

ГССҮТ-д хамгийн сүүлийн үеийн өндөр үзүүлэлт, хүчин чадал бүхий MRI аппаратыг суурилууллаа
ГССҮТ-д хамгийн сүүлийн үеийн өндөр үзүүлэлт, хүчин чадал бүхий MRI аппаратыг суурилууллаа
 
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!