МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж “МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 24 ДЭХ ИЛТГЭЛ” “ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 4 ДҮГЭЭР ДҮГНЭЛТ” -ийг хэлэлцлээ.

Хүний эрхийн комиссын гаргасан 2024 оны тайланд тусгасан 86 шаардлага, зөвлөмж / 41 нь бүрэн хэрэгжиж, 32 хэрэгжих шатанд, хэрэгжилт хангалтгүй 6, биелэгдээгүй 7 байгаа нь / 76 хувийн хэрэгжилттэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс өөрчлөгдөөгүй үзүүлэлт юм. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ асуудлыг хөндөж, зарим сэдвээр тодруулга мэдээлэл авлаа.

Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах, шийдвэрлүүлэх нийгмийн халамж хүртэх болон хувийн мэдээлэлээ хамгаалах асуудлаар шийдвэрлэх ажиллагаа хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Түүнчлэн хуралдаанд оролцсон гишүүд Үндсэн хуулинд заасан хүүхдийн эрхийн асуудалд ч анхаарал хандуулж, үйл ажиллагааныхаа хэлбэрийг өөрчлөх, үр дүн гаргах шаардлагатай байгаа тухай байр сууриа илэрхийллээ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн Үндсэн хуулийн цэцийн 4 дүгээр дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцлээ.

Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарт мэндчилгээ ирүүлж, баяр хүргэжээ
Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарт мэндчилгээ ирүүлж, баяр хүргэжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!