Хүчтэй салхины улмаас цурманд оруулсан түймэр эргээд асах, тархац нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 271 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна. Түймрийн голомт руу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас 30 алба хаагч, 3 автомашинтай өнөө өглөө хөдөлжээ. Тус түймэрт урьдчилсан байдлаар Хушаат суманд 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж шатсан байна.

Тус аймгийн Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан ой, хээрийн түймрийн голомтод онцгой байдлын албан хаагчид хоёр дахь өдрөө ажиллаж байгаа юм. Мөн гал түймрийг унтраахаар Хушаат сумын иргэд, Дархан-Уул аймгийн иргэд ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд хүч нэмэгдүүлэн оролцож байгаа аж.

Түймрийн голомтод гал унтраах багийг ахлан ажиллаж буй ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригийн мэдээлснээр гал түймэр гарсан нутагт салхи 12 м/с хүрч хүчтэй салхилж байгаа учраас цурманд оруулсан түймэр эргээд асах, түймрийн тархац нэмэгдэх тохиолдол гарч байгааг тодотгов.

Ж.Энхжаргалан: Ногоон зүлэгнээс болж бөхчүүд бэртсэн гэх гомдол цаасаар ИРЭЭГҮЙ. Нөхөн олговор олгоогүй
Ж.Энхжаргалан: Ногоон зүлэгнээс болж бөхчүүд бэртсэн гэх гомдол цаасаар ИРЭЭГҮЙ. Нөхөн олговор олгоогүй
 
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!