Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарт мэндчилгээ ирүүлж, баяр хүргэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Азийн хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын хөл бөмбөгийн холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа Монгол улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарт мэндчилгээ ирүүлж, баяр хүргэлээ. Өчигдөр болсон Монгол улсын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Олон улсын хөл бөмбөгийн холбоо, Азийн хөл бөмбөгийн холбоо ажиглагчаар оролцсон билээ. Ийнхүү тэд энэхүү сонгуулийн үйл ажиллагаа шударга болсон хэмээн үзэж шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Анандбазарт мэндчилгээ дэвшүүлжээ. Азийн хөл бөмбөгийн холбоо ирүүлсэн баярын мэндчилгээндээ “Сонгогдсонд тань чин сэтгэлийн баяр хүргэе. Таны санаачлагыг миний бие болон Азийн хөл бөмбөгийн холбоо бүрэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаарай. Тантай ойрын хугацаанд уулзаж, Азийн хөл бөмбөгийг улам өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллах болно” гэжээ. Ирүүлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

No description available.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө ЗГ ажиллана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө ЗГ ажиллана
 
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!