Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автозамын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилж, самбаруудыг цэгцлэхийг үүрэг болгов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өгжээ. Үүнд,

  • Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.

Богд хан ууланд гарсан түймрийг 10:30 цагт бүрэн унтраалаа
Богд хан ууланд гарсан түймрийг 10:30 цагт бүрэн унтраалаа
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна