Сэтгүүл зүйн ёс зүй-2022 Blue Sky зочид буудалд зохион байгуулагдаж байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй форумын энэ жилийн сэдэв нь "КОВИД-19: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй" сэдвийн хүрээнд өрнөж байгаа юм.
Форумыг нээж Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир болон Дойче Велле Академийн Монгол Улсыг хариуцсан төслийн менежер Патрик Бэннинг нар үг хэлсэн юм.
Үргэлжлүүлэн Цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүй, Сэтгүүл зүйн үүрэг, ёс зүй, хамтын ажиллагаа зэрэг илтгэлүүдийг тавьж байна.