Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын гурав дахь тулаандаа Азербайжан Улсын Рауф Агаевтай тулалдаж, тоглолтын хоёрдугаар үед хүнд цохилтоор ялав.
Тэрбээр өмнө нь хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж, 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны азийн залуучуудын аваргийн бүсийг авч байсан юм.
Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр дахь тулаанаа амжилттай хийж, мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа билээ.