Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Номин: “Богд Зонхова” цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж ахмадуудын тэтгэврийг нэмэхийн тулд 2022 оны төсөвт тодотгол хийхээр болсон. Мөн “Богд Зонхова” цогцолборын төслийг түр царцааж, түүний хөрөнгө оруулалтыг тэтгэвэр нэмэхэд зарцуулахаар болжээ.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.

“Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ" гэжээ.

86 жолооч согтуу жолоо барьж, 195 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
86 жолооч согтуу жолоо барьж, 195 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.