Өчигдрөөс эхлэн БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, сүрдүүлж амь насанд нь заналхийлсэн агуулга бүхий зураг олон нийтэд ил болоод буй. Үүнтэй холбогдуулан улс орон, нийтийн эрх ашгийг хөндсөн ноцтой сэдвийг бичиж, нийтэлж, сурвалжилж, олон нийтэд түгээн дэлгэж буй хэвлэл мэдээллийн тодорхой хэрэгслүүд болон сэтгүүлч, нийтлэлчдийг үүнийх нь төлөө төрийн сайд асан Ё.Отгонбаяр айлган сүрдүүлж, амь насыг нь заналхийлсэн үйлдэл гаргасныг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж мэдэгдэл гаргасан. Тэгвэл БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр өөрийн эл үйлдэлдээ албан ёсоор уучлалт гуйж буйгаа цахим хуудсаараа илэрхийлжээ. Тэрбээр "Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу" гэжээ.
Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу. @110Orgio @Unurtsetsegn
— Ё. Отгонбаяр (@OtgonbayarY) January 25, 2022