Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс авлигын индексээр нэг байр урагшилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Монгол Улс авлигын индексээр нэг байр урагшилжээ. Тухайлбал жил бүр Транспаренси Интернэшнлээс авлигын төсөөллийн индексийг бэлтгэн гаргаж улс орнууд тус үзүүлэлтээр авлигын түвшингээ тооцож олон улсад итгэмжлэгддэг. Тэгвэл Монгол Улс авлигын индексээр 111 дүгээр байрт бичигдэж байсан бол нэг байр урагшилж, 110-т эрэмбэлэгдэж эхэлжээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Транспаренси Интернэшнл 2021 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцууллаа. Монгол Улс нэг байраар урагшилж, 110 дугаарт эрэмбэлэгдэв. Нэг байраар урагшилсан нь авлигатай тэмцэж буй ажил үр дүнгээ өгч эхэлж байна гэж ойлгож байна. Цаашид төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлнэ" гэжээ.

Б.Энхбаяр: Авлигачин Ж.Пунцагаас болж Ёс зүйн байнгын хорооноосоо хүртэл гарч байсан
Б.Энхбаяр: Авлигачин Ж.Пунцагаас болж Ёс зүйн байнгын хорооноосоо хүртэл гарч байсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.