Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаан бүсэд 2112 цаг ажилласан үйлчлэгчийг нэг сая төгрөгөөр урамшуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Коронавируст халдварын тохиолдол Баянхонгор аймагт анх бүртгэгдсэнээс хойш улаан бүсэд хамгийн олон удаа ажилласан үйлчлэгч Т.Оюунчимэгийг урамшуулжээ. Түүнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нэг сая төгрөг, эрүүл мэндийн салбарын "Шилдэг зүтгэлтэн" өргөмжлөлийг гардуулсан байна.

Халдварт сүрьеэгийн тасгийн үйлчлэгч Т.Оюунчимэг “Улаан бүс”-д 14 удаа орж, нийт 2112 цаг ажиллахдаа хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухыг хангаж өрөө тасалгаанд цэвэр агаар, цэвэр орчныг бүрдүүлж цэвэрлэхээс гадна эмч, сувилагч нарын ачааллаас хуваалцаж халдвар авсан хүнийг гаднаас тасагт хэвтүүлэх, эм тариа зөөвөрлөх, эргэлтийг зохицуулах, өрөө тасалгааны халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зэргээр үүргээ амжилттай биелүүлсэн байна.

ЗТХЯ: Замын-Үүдээр нэвтэрч буй ачааны 60 хувь нь барилгын материал байна
ЗТХЯ: Замын-Үүдээр нэвтэрч буй ачааны 60 хувь нь барилгын материал байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна