Баянхонгор, Өвөрхангай аймгуудын нутгаар их хэмжээний цас орж авто замд халтиргаа гулгаа үүссэн учир автотээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байсан. Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн автозамын хунгарласан цасыг цэвэрлэж дуусган авто замын хөдөлгөөнийг нээлээ. Гэвч зорчих хэсэг нилэнхүйдээ цас, мөсөн бүрхүүлтэй байгаа талаар албаныхан хэлж байна.