Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХЯ: Замын-Үүдээр нэвтэрч буй ачааны 60 хувь нь барилгын материал байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Замын-Үүдийн ачаа тээврийн үйл явцын талаар цаг үеийн мэдээллийг Зам тээвэр, хөгжлийн яамнаас танилцууллаа.

ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Гаалийн цэг өглөө 08.00-00.00 цаг хүртэл ажиллаж байна. Ачаа хүлээн авч байгаа хүмүүс оройны 17.00 цагийн үеэс эхлэн оволзоод эхэлдэг. Өглөө 08.00-аас 17.00 цаг хүртэл маш сийрэг байгаа. Хүн бүрийн оролцоо ачаа тээвэрлэлтийг чухал болохыг онцолж байна. Гаалийн хяналтын талбай нь 40 тоннын 80 чингэлэг багтаах боломжтой. Түгээлтийн чингэлэг 40 тоннын 40 чингэлэг багтаах боломжтой. Тийм учраас талбайн зохион байгуулалттай холбоотойгоор гаалийн үйл ажиллагаа, түгээлтийн үйл ажиллагааг уялдуулах шаардлагатай байна.

Өнөөдрийн байдлаар 767 чингэлэгийг улсын хилээр оруулж ирсэн. Орж ирж байгаа барааны 60 орчим хувийг барилгын материал эзэлж байна" гэв.

ЭМЯ: 1978 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн энджээ
ЭМЯ: 1978 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн энджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.