Төв аймгийн Зуунмод суманд суух 44 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ой зургаан сартай хүүхдийг зодож, гудамжинд гаргаж орхисон хэрэг өчигдөр /2022.01.24/ гарчээ.
Тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээс зодуулсан байдалтай эмэгтэй хүүхэд олдсон гэсэн мэдээллийг нэгдүгээр сарын 24-ны 14:45-д авч шалгахад Зуунмод сумын дугаар байранд оршин суух Х.Э /эм 1 ой 6 сар/ нь зодуулсан байдалтай гудамжнаас олдсон хэргийг шалгаж байна.
Шалгалтын явцад хохирогчийн төрөл садангийн хүн болох 44 настай, эрэгтэй Э гэгч нь согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч эмчийг томилон ажиллаж байна. Одоогоор эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байна" гэлээ.