Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Сүүлийн есөн сарын хугацаанд цагаан будааны үнэ 55 хувиар өсчээ

Огноо
Унших
2 минут 43 секунд

Шатахуундаа, шахмал түлшдээ оочирлож, хил дээр гацсан хэдэн мянган чингэлэг бараа бүтээгдэхүүнийнхээ араас нэхэл дагуул болсон өдөр хоногууд өнгөрсөн оныг бүдэг бадагхан ч гэлээ илтгэж орхино. Тэгвэл 2021 онд хөгжил дэвшлийнхээ гараанаас хэтрээгүй бид өнөөдөр үнийн өсөлтийн өмнө сөхрөхгүйн тулд ёстой л байдгаа шавхаж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нь огцом тэнгэрт хадчихгүй ч дорвитой буурахгүй байсаар 2022 онтой залгав.

Уншигч та бүхэнд үнийн өсөлтийн хамгийн тод жишээг дараах инфографикаар хүргэе. Тус хүнсний багцын үнийн өөрчлөлтийн судалгааг МЭК ХХК-иас 2018 оноос эхлэн сар бүр харьцуулалт байдлаар хийж эхэлсэн байдаг. Ингэхдээ иргэдийн нийтлэг худалдан авдаг голлох нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг багтаан ХҮНСНИЙ БАГЦ болгож, түүнийгээ сар бүр ижил тоо, хэмжээтэйгээр худалдан авч нийт үнийн дүнд гарч буй мөнгөн дүнгийн өөрчлөлтийг гарган тавьжээ.

Тэгвэл 2021 оны дөрөвдүгээр сар болон энэ оны нэгдүгээр сарын 3-нд хийсэн худалдан авалтын үнийн өөрчлөлтийг харьцуулья.

Сүүлийн есөн сарын хугацаанд цагаан будааны үнэ 55 хувиар өсчээ

May be an image of text

Өөрөөр хэлбэл, хүнсний багцад багтсан бараа бүтээгдэхүүнүүд есөн сарын хугацаанд 13.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг тодруулбал:

  • Өндөг: 14 хувь
  • Талх: 11 хувь
  • Хиам: 43 хувь
  • Төмс: 22 хувь
  • Цагаан будаа: 55 хувь
  • Мах: 4 хувь
  • Сүү: 12 хувь
  • Тор: 9 хувиар нэмэгджээ.

MEC: Нэг сарын дотор өндөгний үнэ 25 хувиар нэмэгдэв

Тэгвэл ойрын хугацаанд буюу сүүлийн нэг сарын хугацаанд тус хүнсний багцад үнийн өөрчлөлт хэрхэн мэдрэгдсэн бэ. 2021 оны арванхоёрдугаар сарын 1 болон энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн хүнсний багцын худалдан авалтын нийт үнийн дүнд 3.2 хувийн зөрүү үүсчээ. Өөрөөр хэлбэл, нэг сарын хугацаанд нийт бүтээгдэхүүний үнэ 3.2 хувиар өссөн гэсэн үг юм. Энэ дундаа, өндөг 25, жүүс 11, торны үнэ 9 хувиар тус тус өссөн үзүүлэлтийг харж болохоор байна.

May be an image of text

ШИНЭ ХУУЛЬ: Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно
ШИНЭ ХУУЛЬ: Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.