Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Инфляц саарч хэрэглээний гол нэрийн барааны үнэ буурахад нөлөөлжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 58 секунд

Нийслэлд гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 0.5 хувиар буурчээ. Мөн өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Тус хорооны долоо хоног бүрийн статистик мэдээллээс харвал хонь, ямааны махны үнэ 1-1,9 хувиар буурчээ. Мөн өндөг нэг ширхэг нь 639 төгрөг болж 1,6 хувиар буурсан байна.

Харин дотоодын төмсний үнэ 3.7 хувиар өсөж 2452 төгрөг болж нэмэгдсэн бол үхрийн махны үнэ килограмм нь 18485 төгрөг болж 2.3 хувиар өсжээ. Энэ нь долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаарх дүн мэдээ юм. Түүнчлэн дараах гол нэрийн хүнсний барааны үнэ тогтвортой байна.

Харин орон нутагт үхрийн мах килограмм нь 0.7 хувь, хонины мах 2.2 хувь, ямааны мах 0.5 хувиар тус тус буурчээ. Харин гурил килограмм нь 0,2 хувь, цагаан будаа килограмм нь 3845 төгрөг болж 0.1 хувиар тус тус нэмэгджээ.

Улсын хэмжээнд жилийн инфляци өнгөрсөн тавдугаар сард 5.7, Улаанбаатар хотод 5,6 хувьд хүрч буурсан. Монголбанкнаас худалдааны түнш орнуудын инфляци буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байснаар импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт саарах хандлага үргэлжилж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарч байгаа нь инфляци саарахад голлон нөлөөлсөн гэх мэдээллийг өгсөн юм. Цаашид инфляци зорилтот интервалд байх хүлээлт хэвээр байна гэж үзэж байна.

АТГ: “Өргөө” амаржих газарт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар 10 зүйл бүхий зөвлөмж хүргүүллээ
АТГ: “Өргөө” амаржих газарт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар 10 зүйл бүхий зөвлөмж хүргүүллээ
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.