Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЭ ХУУЛЬ: Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 30 секунд

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн оны долдугаар сард шинэчлэн баталсан. Тус хуулийн хүрээнд нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм. Мөн хуулийн шинэчлэлээр хотын төвлөрлийг бууруулж Аэросити, Майдар зэрэг дагуул хотыг хөгжүүлэх боломжтой болж байна.

Тус хуулийн хүрээнд нийслэл хот нь дараах тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх юм. Үүнд:

  • Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, төрийн захиргааны болон төрийн бусад байгууллага, гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх;
  • Хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний болон олон улсын хэмжээний баяр наадам, хурал, урлаг, спортын болон бусад арга хэмжээг зохион байгуулах;
  • Олон улсын зорчигч болон ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт;
  • Нийслэл дэх үндэсний хэмжээний түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт;
  • Нийслэлийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын чанартай авто зам барих, түүний арчлалт, засвар, холбогдох үйл ажиллагаа;
  • Нийслэл хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт;
  • Хуульд заасан нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалт.

Хуульд зааснаар Дагуул хотын чиг үүрэгт дараах асуудлууд хамаарна. Үүнд:

  • Нийслэл хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт;
  • Хот тохижилт, олон нийтийн амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт;
  • Унд, ахуйн хэрэгцээний ус хангамж;
  • Авто замын арчлалт, хамгаалалт;
  • Авто зогсоолын төлөвлөлт, арчлалт, хамгаалалт;
  • Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ;
  • Хөшөө дурсгалын арчлалт, хамгаалалт;
  • Гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт;
  • Хуульд заасан бусад.

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж буй Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн онцлох заалтуудтай танилцана уу.

БАЙНГЫН ХОРОО:  “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө“-ний хэрэгжилтийн мэдээллийг сонсоно
БАЙНГЫН ХОРОО: “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө“-ний хэрэгжилтийн мэдээллийг сонсоно
 
Нийслэлийн намыг Д.Сумъяабазараас авч Х.Нямбаатарт өгч, Сонгинохайрханы намыг Н.Алтаншагай, Б.Хуягбаатар хоёрын нэгд өгнө
Нийслэлийн намыг Д.Сумъяабазараас авч Х.Нямбаатарт өгч, Сонгинохайрханы намыг Н.Алтаншагай, Б.Хуягбаатар хоёрын нэгд өгнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.